2007-01-30

Миний хэрэглэдэг гарны драйвер

Би анх компьютер 1992 оноос хэрэглэж эхлэсэн байх юм. Тэр үед байсан XT-нүүдэд монголд фонт бараг байхгүй заримд нь харин монголоор бичих боломж бий болгосон байдаг байв. Тийм бичих боломжтой болгосонг нь монгол фонт шарсан гэж ярьдаг байсан санагдана. Тэр үед А –аасаа DOS 3.30 aa ачаалаад гарны драйвераа уншуулаад B –ээсээ Турбо Си 2.0 оо ачаалаад л цаг нарыг мартаад суудаг байж билээ. Тэр үед байсан нэг гарны драйвер нь moslast гэж байсан юм. Мосласт гэдэг энэ байрлал нь латин А дээр дарвал кирилл А гардаг латин S дарвал кирилл С үсэг гардаг тийм байрлал юм.

Би одоо ч Windows дээр тэр байрлалаар бичдэг. Анх windows 3.1 гарч ирээд Оргилтех monwin ээ анх хийхэд 3 товчтой байсныг тэр үеийн хүмүүс санаж байгаа болов уу. Тэр бол 1996 оны үед. Харин дарааханаас нь одоогийн бүх нийтээрээ ашиглаж байгаа энэ байрлал статндартаар батлагдаад оргилтех ч мосластийн товчоо авч хаяв. Энэ үеэс эхлээд би зөвхөн өөртөө зориулж гарны драйверүүдийг засдаг ажилтай болов.

Анх виндовс 98 ийн .kbd файлыг засав. Ямар нэг улсын гарны драйвер суулгачихаад дараа нь өөрийнхөө зассангаар дарчихна. За тэгээд сүүлдээ monkey, windows xp ийн kbdmon.dll гээд бүгдийг нь зассан даа.

Хэрвээ миний бичдэг байрлалыг сонирхож байгаа хүн надаас эдгээр өөртөө зориулж зассан драйверүүдийг авч болно шүү.

Саяхан би компьютерээ шинэчлээд шинэээр бүх юмаа суулгаваа тэгээд за одоо ингээд яг хүмүүсийн бичдэг тэр байрлалаар бичээд суръя гээд нэг хэсэг үзсэн боловч чадсангүй буцаад л нөгөө мосластаа суулгачихсан одоо ч тэрүүгээр л бичиж байна.

Одоо виндовс виста дээр засах хэрэг гарах болуу эсвэл xp –ийн dll таарах болуу гэж бодоод л суужийна даа.

9 comments:

Unknown said...

Өөрт зориулсан зүйл хийж болно л доо. Гэхдээ л тэр бол илүү ажил биш үү? Та зөвхөн өөрийн компьютер, эсвэл зөөврийнх дээрээ сууж ажиллана гэж байхгүй биз дээ. Би ч бас таны байрлалаар анх сурчихсан байсан л даа. Тэгээд КТМС-д орсон жилээ лабораторийн компьютерүүдээс Monwin суусан компьютерийг хайгаад унадаг байж билээ. Оюутнууд яаж л зүгээр байхав. Лаборантууд их ч удалгүй миний нүдэлсэн компьютерийг format c:\ гэчихдэг байлаа. Эцэст нь одоогийн байдал руу аргагүй шилжсэн дээ.

Soyolerdene said...

Тийм л дээ. Би одоо байгаа энүүгээр бичиж сурахгүй л байгаан. Тэгж байгаад сурнаа.

Unknown said...

za teriig surahaa ch bolih uu daa :P

Зэлмэ said...

mslast, doskey ed nariig ih ashigladag baij bilee. kbdmon.dll iig ch gesen suuld ashigalj baisan. garnii driver bol uurtuu zohitsuulj hereglehed bolohgui zuil baihgui l dee. font ni l unicode baih heregtei.

Зэлмэ said...

gej bodohiiin

Билгээ said...

нэг сурчвал, дараа нь өөр компьютер дээр сууж ажиллахад хүндрэлтэй л байх байх даа, ядаж л нэт кафе ороход л ..

AD said...

Vista-д таарах байхаа. Надад бас Vista-н Монгол бичгийн dll file-г фонттой нь авчихсан нэг Өвөр Монгол залуугаас авсан суулгац байна. Суулгаж үзсэн чинь шууд Монгол бичгээр бичээд гоё л юм. Гэхдээ IE дээр босоогоор бичиж болоод, firefox энэ тэр дээр одоогоор босоогоор бичиж болкүй л байна.

тэр kbdmon.dll Би ч бас ийм байдлаар оролдож байгаад нэг юм хийсэн юм. www.dusal.net хаягаар орж сонирхож болно шүү. яахав энд тэнд очиж суухдаа флэщ дискэн дээр аваад явчдын. Бас адилхан жирийн Монгол гараар бичиж чадкүй... Ер нь яваандаа qwerty байрлал нь дийлэх биз дээ... http://krilleer.blogspot.com руу бас ороод үзээрэй. Маш хэрэгтэй эд. Заавал restart хийх шаардлагагүй л дээ яахав туршаад үзээрэй. суулгачихаад restart хийлгүй өөрөө мануалаар гарын драйврууд дотроос нь хүссэнээ сонгочихож болно. Уг нь хүмүүст хэрэг болох байх гээд хийсэн юм.. нээх дэлгэрээгүй л дээ. яахав сонирхоорой.

Мөнхбаатар said...

Ёстой өвгөн партизаны яриа байна даа. Гарын байрлалаа яаж ийж байгаад солисон нь дээр байх аа? Мань мэтийн багачуулд нь энэ зовлон тань түүхийн судлагдахуун л юм даа

Ochko said...

ХҮн өөртөө зориулж гарны байрлалаа сонгох эрхтэй. Гэхдээ анхнаасаа стандартгүй явснаас л ийм олон янзын драйверууд хийгдсэн гэж боддог. Би ч гэсэн Линукс дээрээ одоогийн стандарт байрлалыг жаахан өөрчилж хэрэглэдэг.