2007-07-29

Их хурд 4

Их хурд 4 сайхан болж өнгөрлөө. Азарганд энэ жилийн улсын наадамд эхний 3 т давхисан 3 азарга яг тэр байрлалаараа явсаар байгаад барианд ойртох үед халтар азарга домогт хурдан хүлэг шарга азарганаас үүдэн хойморийн дайтай тасарч түрүүлэв. Яг барианд орох үед шарга азарганы хөл жаахан муудаж байгаа харагдана лээ. Эхний 3 азарга барианд орсоны дараа 4,5-ийн азарга бүүр сураг ч байхгүй тийм хол тасарч орсон. Тэр 3 ч ёстой мотортой юм шиг явж байсан даа.

Их насны уралдаан сонирхолтой болов. Барианаас гараад Архангай аймгийн Өлзийт сумын Үхэртар(Сангийн яамны газрын дарга)-ийн буурал өнгөлсөөр байв. Буурал морь өнгөлсөн Олонбаярын хээр морь, өнгөрсөн жил улсад түрүүлсэн УИХ гишүүн Батхүүгийн том хонгор морь гэх мэт 6,7 морь нилээд тасарсан байдалтайгаар газрын бараг хагасаас илүүг туулав. Харин түүнээс цааш Олонбаярын хээр ганцаар зайлан гарч барианд 2 км дутуу болтол түрүүлж явав. Хээр морийг ганцаараа урагшаа гарч ирэх үед араас цээжний хэд дээр 171, 172 номертой Архангайн Цэнхэр сумын улсын начин Д.Дашцэрэнгийн хээр, До.Мөнхтөрийн мөн хээр гэсэн 2 морь холбоотой юм шиг гарч ирж нийлэв. Бариа нилээд өгсүүр газар байсан. Тэр жаахан өгсүүрээд Цэнхэрийн 2 хээр Олонбаярын хээрийг хоёр талаар нь шахан гүйцэж түрүүлэн улмаар Мөнхтөрийн хээр түрүүлж Дашцэрэнгийн хээр аман хүзүүдэв. Олонбаярын хээрийг унасан хүүхэд нилээд дороос хээр морны амыг тавиад жаахан буруудсан байхаа.
Улмаар 3-т уг хээр морь, 4-т гарсан цагаас өнгөлсөөр байсан буурал оров. Ийнхүү их насанд Архангайхан тэр тусмаа Цэнхэр сумынхан тун сайхан наадав. Дашцэрэнгийн хээр бол улсад алдартай хурдан морь юм. Соёлон насандаа улсад шөвгөрсөн өнгөрсөн жил Тамирын хурдад түрүүлсэн энэ жил улсад 16 т давхисан билээ. Харин түрүүлсэн хээр энэ жил аймагтаа түрүүлсэн, улсад бол битүү морь юмаа. Ийнхүү шигшмэл хурдан морины уралдаанд манай цэцэрлэгийн голын хээр морь түрүүлж нутаг усныхнийгаа баярлуулав.

Дашцэрэнгийн хээр морин уяач бол нутагтаа жаахан Дамиа гэж нэрэглэдсэн хүн байдаг юм. Манайхан айл саахалт зусаж морьдоо хамт үсэргэж уяж уралдуулдаг айл саахалт хүмүүс билээ.

Дашцэрэн, Мөнхтөр 2 уулаа Цэнхэрээс Түвшрүүлэхэд ирж 10 аа төгсөж байсан. Энэ 2 бараг нэг анги бил үү тун ойролцоо настай санагдана. Тэр үед би 5,6 ангид байсан юмаа.

Нутаг усны бүүр нэг дорын морьд их хурдад түрүү үзүүр авч байхыг хараад сэтгэл тун хөдлөж сайхан байлаа.

4 comments:

Зэлмэ said...

таныг моринд ийм хорхойтой гэж бодсонгүй шүү, Миний сайн мэддэг морьд гэвэл Сүрэнхорын хээр, Ононгийн хээр, хэхэ. Түрүү, үзүүрт орсон морийг юугаар байлсан бэ?

Soyolerdene said...

Түрүү морьдод түрүүлсэнд нь 10 сая, дараагиин 2 т нь 5 тэгээд 3 саяаар байлж байна лээ. Уг жийп өгөх юм гэж дуулдаад байсан.

Uunee said...

Их хурд сайхан болсон байна лээ. Үнэхээр Архангайнхан сэтгэл өндөр байгаа даа. Хангайн хурдтай, талын хурдаас дутахааргүй болж байна шүү дээ.

meesh said...

Манай гэснээс Цэцэрлэгийн гол дээр өссөн хүн шт.Наад жахан Даамиаынхтай хамт зусдаг байлаа.Тэр түрүүлдэг хээр
яг Түвшрүүлэхийнх гээ биз дээ.Үнэхээр
гоё наадам болсон баярласан гэж жигтэйхэн.