2009-04-22

Өглөөний мэдээ

MNTV-ээр өглөө сэтгүүлч Ёлко, Оюунцэцэг(? чимэг) 2-ийн хөтөлдөг мэдээллийн хөтөлбөр гардаг болсон юм байна. Өнөөдөр зочиноор нь сэтгүүлч Бадамсамбуу оржээ. Мань хүн өнөө оройноос эхлээд 3 орой дэлхийн монголчуудын тухай нэвтрүүлэг бэлтгэснээ үндэсний телевизээр гаргах юм байна. Энэ гурван цувралаар хятадын гүнд 13 дугаар зуунд бас харьцангуй сүүлд Цогт тайжийн үед үлдсэн монголчууд бас афганд байгаа хазар монголчуудын талаар үзүүлэх юм байна.

NTV -ийнхэн бас дэлхийн монгол айл гэсэн төсөл хэрэгжүүлэн хэд хэдэн цуврал бэлтгээд байгаа билээ. Тэд хамгийн сүүлд афганы хазара монголчуудын талаар нэвтрүүлэг бэлтгэхээр явсан тухай тэмдэглэл энд байна. Цахим өртөө ТББ-ынхан 2 хазара монгол афган залууг монголд сургахаар болж байгаа тухай мэдээ байсан.Тэр мэдээлэл бас энд байна.

Хазара монголчуудын тухай бичсэн мэдээллийг http://www.google.mn/search?q=%D1%85%D0%B0%D0%B7%D0%B0%D1%80%D0%B0+%D0%BC%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB гэж хайн дэлгэрүүлж үзээрэй.

Тайруулсан хэдэн улиас

Хаврын хаварт хотын хэдэн улиасыг баахан тайрах юм. Сүүлийн хэдэн жил тайруулсаар байтал одоо зарим зүгээр л шонгийн мод болжээ. Энэ хөгжим бүжгийн урдуурх улиас бургасыг юучгүй болтол нь тайраад хаячихлаа. Тайрч засаж янзлах нь зүйн хэрэг боловч хамгийн гол нь түүнийг зөв тайрч байна уу цаашид ургах нөхцөл боломжийг бодолцож байна уу ямар нэг төлөвлөлт байна уу гэдэг асуудал байна. Тайрч байгаа хүмүүст тэр мод дахиад ургах эсэх нь хамаагүй мэт л тайраад байх шиг санагдаад байх юм. Хотын ногоон байгууламж бас энэ мод тайрч байгаа тухай энд бас бичсэн байна.

2009-04-21

Орчуулга

Обамад Чавас нэг ном бэлэглэсэн юм байна. Түүнийг нь манайхан янз янзаар орчуулсан байх юм. news.mn дээр Колумбийн зохиолч Эдуардо Галеаногийн Латин Америкийн венийн судсыг ханасан нь гэсэн нэртэй ном гэсэн бол mongolnews.mn дээр Латин Америкийн нээлттэй хураагуур судас гэж орчуулсан байх юм. Уг ном жинхэнэ нэр нь
Open Veins of Latin America: Five Centuries of the Pillage of a Continent юм байна.

Энэ бол зүгээр л жишээ бөгөөд орой TV -нүүдийн гадаад мэдээнүүд бол бүүр холион бантан болгоод сууж байдаг юм байна лээ. Бүгд хоорондоо зөрүүтэй юм ярьцгаагаад л. Орчуулгын мэдээ бэлтгэж байгаа хүмүүс нь уг зүйлийнхээ агуулга учит начирыг мэдэхгүй байгаагаас хандуулаад л хаяж байгаа хэрэг л дээ.