2007-01-30

Миний хэрэглэдэг гарны драйвер

Би анх компьютер 1992 оноос хэрэглэж эхлэсэн байх юм. Тэр үед байсан XT-нүүдэд монголд фонт бараг байхгүй заримд нь харин монголоор бичих боломж бий болгосон байдаг байв. Тийм бичих боломжтой болгосонг нь монгол фонт шарсан гэж ярьдаг байсан санагдана. Тэр үед А –аасаа DOS 3.30 aa ачаалаад гарны драйвераа уншуулаад B –ээсээ Турбо Си 2.0 оо ачаалаад л цаг нарыг мартаад суудаг байж билээ. Тэр үед байсан нэг гарны драйвер нь moslast гэж байсан юм. Мосласт гэдэг энэ байрлал нь латин А дээр дарвал кирилл А гардаг латин S дарвал кирилл С үсэг гардаг тийм байрлал юм.

Би одоо ч Windows дээр тэр байрлалаар бичдэг. Анх windows 3.1 гарч ирээд Оргилтех monwin ээ анх хийхэд 3 товчтой байсныг тэр үеийн хүмүүс санаж байгаа болов уу. Тэр бол 1996 оны үед. Харин дарааханаас нь одоогийн бүх нийтээрээ ашиглаж байгаа энэ байрлал статндартаар батлагдаад оргилтех ч мосластийн товчоо авч хаяв. Энэ үеэс эхлээд би зөвхөн өөртөө зориулж гарны драйверүүдийг засдаг ажилтай болов.

Анх виндовс 98 ийн .kbd файлыг засав. Ямар нэг улсын гарны драйвер суулгачихаад дараа нь өөрийнхөө зассангаар дарчихна. За тэгээд сүүлдээ monkey, windows xp ийн kbdmon.dll гээд бүгдийг нь зассан даа.

Хэрвээ миний бичдэг байрлалыг сонирхож байгаа хүн надаас эдгээр өөртөө зориулж зассан драйверүүдийг авч болно шүү.

Саяхан би компьютерээ шинэчлээд шинэээр бүх юмаа суулгаваа тэгээд за одоо ингээд яг хүмүүсийн бичдэг тэр байрлалаар бичээд суръя гээд нэг хэсэг үзсэн боловч чадсангүй буцаад л нөгөө мосластаа суулгачихсан одоо ч тэрүүгээр л бичиж байна.

Одоо виндовс виста дээр засах хэрэг гарах болуу эсвэл xp –ийн dll таарах болуу гэж бодоод л суужийна даа.

2007-01-18

lavlav.mn сайтын ангилал

Энэ сайтаар орж үзлээ. Тэгээд веб байршуулах үйлчилгээ гэсэн хэсэгт нь лав миний мэдэх веб хост хийдэг компани байхгүй байхын. Ядахдаа датаком ч юм уу. Энэ өөрсдөө хийсэн ангилал юм бол уу. Эсвэл татвар дээр бүртгэсэн төрөл юм болуу. Лав энд байгаа компаниудаас Magicnet- ээс бусадыг нь мэдэхгүй компаниуд байна. Та нар мэдэх үү.

2007-01-17

TV мэдээ

Өчигдөр TV -ээр мэдээ харж суутал Сангийн яам бүй аж ахуйн нэгжийн санхүүгийн тайланг үзэх боломжтой веб хийсэн тухай ярьж байна. Тэгээд овоо ш тээ ямар хаягтай юм бол гээд хэлэхийг нь хүлээгээд байсан чинь хэлдэггүй. Юу гэсэн үг вэ веб сайт нээгдсэн тухай мэдээнд веб сайтын хаяг байдаггүй. Тэр мэдээг бэлтгэсэн сэтгүүлч гэж мэдлэг нимгэн нэгэн байждээ гэж бодогдлоо.