2007-01-17

TV мэдээ

Өчигдөр TV -ээр мэдээ харж суутал Сангийн яам бүй аж ахуйн нэгжийн санхүүгийн тайланг үзэх боломжтой веб хийсэн тухай ярьж байна. Тэгээд овоо ш тээ ямар хаягтай юм бол гээд хэлэхийг нь хүлээгээд байсан чинь хэлдэггүй. Юу гэсэн үг вэ веб сайт нээгдсэн тухай мэдээнд веб сайтын хаяг байдаггүй. Тэр мэдээг бэлтгэсэн сэтгүүлч гэж мэдлэг нимгэн нэгэн байждээ гэж бодогдлоо.

4 comments:

Unknown said...

Харин тийм би бас тэр мэдээг олзуурхаад л харж суулаа. Тэгсэн чинь хаяг хэлдэггүй. Локал ашиглаж байгаа энэ тэр гээгүй... Мэдээн дээр нь Интерактивын захирал сууж харагдсан тэдний компани хийсэн бололтой байсан.

bayarsaikhan said...

Hussen kompaniihaa sanhuugiin tailan hussen hun uzej boldog yum bolov uu?
Bolohgui baihaa aiin?
Herev boldog buguud teriig ni manai sangiin yam web helbereer uzuuldeg bol saihan l yum baina.

Soyolerdene said...

Болохоор барах уу болдог болгох гээд л ажил хийгээд байгаа бололтой. Ер нь бол болдог л байх ёстой байх. Одоо чинь манай компаниуд ихэвчлэн 2,3 гурван тайлан тооцоотой байдаг гэнээ. Нэг татварт өгдөг бага орлоготой гэсэн тайлан. 2 дахь нь банкинаас зээл авахдаа хэрэглэдэг их орлоготои гэсэн тайлан. 3 дахь нь яг өөрийнх нь үнэн зөв тайлан гэж. Татварын хувь хэмжээг бууруулаад байгаа нь энэ олон тайлангуудаа нэг болгох тэр нь үнэн зөв байх, далд эдийн засгийг хумих гэх мэт олон шалтгаантай юм гэнэ лээ.

Unknown said...

boldog bolchihoj. gehdee hussen ni hardagguyi yum baina. nuuts kod ugdug yum baina kompani bolgond.

hayag ni:

http://202.70.34.13/